Explainer

Та яг одоо өөрийнхөө төлөө хийж чадах таван зүйл

Таныг эрүүл, амар амгалан байлгах таван чухал алхамыг Австралийн биеийн тамир, эрүүл мэндийн салбарын профессор Anne Tiedeman зөвлөснөөр хүргэе. Товчхондоо дасгал хөдөлгөөн, тэнцвэртэй зөв хоололт хамгийн чухал нь. Үүн дээр нэмээд архины хэрэглээгээ хязгаарлж, тамхи татахаа болих, нийгэмд оролцоотой байж, идэвхтэй амьдрах гэсэн үндсэн 5 алхамыг энэ удаагийн дугаараар ярилцах гэж байна.

Cette histoire fait partie de l'initiative Mind Your Health de SBS.

Cette histoire fait partie de l'initiative Mind Your Health de SBS. Source: iStockphoto / DisobeyArt/Getty Images/iStockphoto

Та нэвтрүүлгийг сонсохыг хүсвэл
mongolian_11102022_Five things you can do right now to improve your health and wellbeing.mp3 image

Та өөрийнхөө төлөө яг одоо хийж чадах таван чухал алхам

07:04

1. Дасгал хөдөлгөөн

Профессор Tiedeman хэлэхдээ, идэвхитэй хөдөлгөөнтэй байх нь зөвхөн бие бялдар, сэтгэлзүй, нийгмийн эрүүл мэндийг дэмжээд зогсохгүй эрт хөгширөхөөс, өвчлөхөөс сэргийлдэг нь олон судалгаагаар нотлогдсон байдаг гэлээ.
Таны өнөөдөр эсвэл энэ долоо хоногт хийж байгаа үйлдэл чинь ирээдүйд таны хэрхэн амьдрахыг тодорхойлж, үр дүнгээ харуулах болно
Тэгвэл идэвхитэй хөдөлгөөн гэдэгт хэр их хэмжээний хөдөлгөөнийг хэлэх вэ? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс шалгаална. Гэхдээ “Биеийн тамирын дасгал ямар ч насны, хөгжлийн бэрхшээлтэй байхаас үл хамааран хүн бүрт ашигтай байдаг хэмээн профессор онцолсон юм.

"Та заавал өндөр хурдны дасгал хийж, түүнийг гүйцэх гэж хичээх хэрэггүй. Ямар нэг байдлаар хөдөлгөөнтэй байх, байнга хэвшүүлэх нь чухал. Одоо хийж байгаагаасаа арай жаахан ахиу хийхэд үр дүн нь тэр хэмжээгээр таны эрүүл мэндэд илүү ашигтай гарна”.

Биеийн тамирын дасгал нь ямар ч хэлбэрийнх байж болно. Бас заавал хөтөлбөртэй сургалт, эсвэл дасгалын баг бүрдүүлэх шаардлагагүй юм гэж тэрээр онцоллоо.

Байшингаа тойрч алхах, цэцэг ургамлаа янзлах нь ч таны эрүүл мэндийг дэмжих болно."

2. Хоол, хүнсний зөв хэрэглээ

Та амьдралынхаа хэдэн хувийг өвдөж, хэдий хэрийг нь эрүүл өнгөрүүлэхийг хүсдэг вэ. Сонин сонсогдож болох ч энэ бол сонголт байж болно. Профессор Tiedeman-ны хэлж байгаагаар, таны амьдралын урт хугацааг авах өвчний шалтгааныг бууруулж, хэт жин нэмэхээс зайлсхийх гол арга бол тэнцвэртэй хооллолт юм. Сайн хооллох нь таны биеийг тэжээж, ясыг бэхжүүлж, эрч хүчийг мэдрэхэд тустай.

Та боловсруулсан хоол хүнс, хэт их элсэн чихэр хэрэглэхгүй байх нь ирээдүйд учирч болох олон эрсдлээс хамгаална. “Өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлын нэг шалтгаан нь эдгээр хүнс юм шүү" манай зочин хэлсэн. хүнсний төрөл, хэмжээ, хүнсний бүлэг, хоолны дэглэмийн талаар мэдээлэл өгдөг.

Энд анхаарал татаж байгаа, танд заавал дуулгахыг хүсч байгаа хэсэг бол Австраличуудыг аль болох олон төрлийн тэжээллэг хүнс хэрэглэхийг уриалдаг. Харин таван төрлийн хүнсний бүлгээс зайлсхийхийг онцолжээ.
Татгалзах таван төрлийн бүтээгдэхүүн: Ханасан өөх тос, нэмэлт давс, нэмэлт сахар, согтууруулах ундаа болон тамхи.

3. Согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлаж, тахиа багасгах

Профессор Tiedeman архи, тамхины хэрэглээний тухайд хэлэхдээ, "Ийм амьдралын зуршил олон өвчний эрсдэл" гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр архины хэрэглээнээс болж жил бүр дэлхийн хэмжээнд 3 сая хүн нас барж, олон сая хүн ​​хөгжлийн бэрхшээлтэй болж, эрүүл мэндээ муутгаж байна.

Австралийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн хүрээлэнгийн (AIHW) мэдээлж байгаагаар 2020 онд гэхэд архины улмаас 1452 хүн нас барсан бөгөөд үүний ихэнх нь буюу 73 хувь нь эрэгтэйчүүд байна.

Австрали улс 2020 онд шинэчилсэн. Үүгээр эрүүл мэндэд учруулж болох эрсдлийг бууруулах зорилгоор хэрэглээний удирдамжийг тодорхойлсон юм байна. Хорт хавдрын зөвлөлөөс архины дадал ийг санал болгож байна, үүнд архигүй өдрүүдийг товлох, цангаагаа тайлахын тулд ус уух зэргийг багтаажээ.

Тэгвэл тамхины уршигаас болж нэг жилд бараг 20,500 австраличууд амь насаа алддаг. Энэ нь нийт нас баралтын 13 хувь нь тамхины хэрэглээтэй холбоотой байдаг гэсэн үг ажээ. 2018 онд энэ тоо 8.6 хувь байсан. Тамхи хүний дундаж наслалт, амьдралын чанарыг бууруулж, элдэв өвчин тусах шалтгаан болж, мөн цаг бусаар нас барах эрсдлийг ч нэмэгдүүлдэг.

4. Нийгмийн харилцаанд идэвхитэй оролцох

Профессор хэлэхдээ ганцаардал бол энэ нийгмийн нэг том асуудал. Олны дунд байсан ч хүн ганцаарлыг мэдэрч болдог. Учир нь ийм хүмүүс ихэвчлэн бусадтай холбоо тогтоож чадахгүй байдагтай холбоотой. Энэ бол эргэн тойрныхоо хүмүүст хамааралтай, нийгэмд өөрийгөө нэмэртэй гэж мэдрэх тухай ойлголт юм.

Та сайн дурын ажил хийж, олон нийтийн дунд идэвхтэй байх зэрэг олон арга замаар холбоо тогтоож болно гэж профессор зөвлөлөө.

Сайн дурын ажил хийх нь бусад хүмүүстэй танилцаж, хамтдаа нэг зорилготой байхад нь сайнаар нөлөөлдөг. Спортын сонирхолоороо нэгдсэн хүрээлэлд орох нь маш олон хүнд үр дүнгээ өгдөг. Багийн мэдрэмж авч, дээр нь ижил сонирхлоороо нэг үр дүнгийн төлөө явж байгаа учраас бүх хүнд өгөөжтэй арга болно гэж манай зочин тайлбарлалаа.

Гэхдээ ганцаараа байх дуртай хүмүүс ч бий.
Хэдийгээр тэд ганцаараа амьдардаг байж болох ч өөр арга замаар бусадтай холбоотой байдаг. Технологид суурилсан харилцааны олон төрөл байж болно. Skype, Zoom, FaceTime, House Party гэх мэт апплекэйшн хэрэглэж, ганцаараа байхдаа ч хүмүүстэй холбоотой байх олон боломжууд бий. Мөн бүжгийн клуб, гэр бүлээрээ оройн зоог хамт барих, эсвэл зүгээр л ярьж суух цаг гаргаж байхыг зөвлөж байна.

5. Өөртөө болон хайртай хүмүүстээ санаа тавих

Ковид-19-ын хөл хорио бид яагаад өөрийгөө болон хайртай хүмүүстээ анхаарал тавьж байхын чухлыг бидэнд ойлгуулсан гэж профессор Tiedeman хэлэв.
"Зарим хүмүүс өөрийгөө маш их стресс, түгшүүртэй байгаагаа анзаардаггүй. Тиймээс зөвхөн өөртөө санаа тавьж, өөрийнхөө сайн сайхны төлөө сайн зүйл хийж байгаа эсэхээ шалгах нь үнэхээр чухал юм.

Black dog гэдэг нэртэй институт байдаг. Тэд өөрийн мэдрэмж, бие, нойр, бодол санаа зэрэг сэтгэл зүйн эрүүл мэндээ хянахын тулд нэрлэсэн байна.  

Танд тусламж хэрэгтэй бол:

13 11 14 дугаарын утсаар Lifeline for24-7crisis support, 1300 659 467 дугаарын утсанд амиа хорлосон дуудлага, Хүүхдийн тусламжийн утас 1800 55 1800 (5-аас 25 насны залуучуудад) холбогдож болно. Дэлгэрэнгүй мэдээллийг хаягаар авах боломжтой болон  хаягаар орж тусламж мэдээлэл авч болно.

Мөн хэл, соёлын ялгаатай хүмүүст сэтгэл зүйн тусламж үзүүлдэг хандаж болно.
LISTEN TO
mongolian_03102022_mind your health 1.mp3 image

Mind your Health | Амьсгал урт байвал амьдрал урт болно

SBS Mongolian

02/10/202211:48

Share
Published 10 October 2022 10:00am
Updated 10 October 2022 10:11am
Source: SBS


Share this with family and friends