Feature

Австралид сэтгэлзүйн тусламж, үйлчилгээг өөрийн эх хэлээр авах боломжууд

Автсрали улсад оршин суугаа Англиас өөр хэлээр ярьдаг хүмүүс сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээг эх хэл дээрээ авах боломжтой. Энд шилжин суурьшигчдад сэтгэл зүйн эрүүл мэндийн ямар үйлчилгээ байдгийг муж, нутаг дэвстгэр бүрээр нь ангилан нэгтгэснээ хүргэж байна.

Mental health

pensive woman in front of the window Source: Getty Images

Сэтгэлзүйн төрөл бүрийн тусламж хүмүүст хэрэгтэй болдог. Ялангуяа COVID-19-ийн дэгдэлтээс улбаалан сэтгэл хямрал, түгшүүр зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ улам илүү чухал болж байна.

Гэхдээ иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг газрууд ихэвчлэн өөрийн орчуулагчгүй байдаг учраас Холбооны засгийн газрын байгуулсан орчуулгын үйлчилгээг дамжуулан хэрэглэдэг. Танд хэлмэрч хэрэгтэй бол линкээр орж, утсаар болон биечлэн уулзах орчуулагын үйлчилгээг авч болно. Энд 150 гаруй хэлний орчуулагчид ажилладаг юм байна.

бол хэл, соёлын ялгаатай хүмүүст үзүүлдэг сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний төсөл юм. Mental Health Australia байгууллагаас энэхүү төслийг хэрэгжүүлдэг бөгөөд гадны иргэдэд чиглэсэн мэдээллээр хангаж, тэдэнд тохирсон үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлогтой.

бол эрүүдэн шүүлт, гэмт хэргийн хохирогч болсон гадны иргэдэд тусламж, нөхөн сэргээх эмчилгээ үзүүлдэг мэргэжлийн найман ангентлагын сүлжээ юм. FASSTT агентлагуудын ихэнх үйлчлүүлэгчид нь Австралид ирсэн дүрвэгсэд эсвэл хүмүүнлэгийн визний хөтөлбөрийн дагуу ирсэн хүмүүс байдаг. Австралийн муж, нутаг дэвсгэр бүрт FASSTT-ийн гишүүн агентлаг ажилладаг.

Үндэсний хэмжээний сэтгэлзүйн тусламж үйлчилгээ:
Сэтгэл гутралтай холбоотой мэдээлэл, тусламжийг олон янзын хэлээр дээр авахыг хүсвэл:
Эрүүл мэндийн газар COVID-19 холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн гурван кампанит ажлыг олон хэлээр орчуулан гаргасныг эндээс үзээрэй.

New South Wales муж дахь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнүүд:

NSW мужид амьдардаг хэн бүхэнд үзүүлдэг 7 хоногийн 24 цагийн үйлчилгээ. Та 1800 011 511 дугаарын утсаар мөн хандаж болно.

Хэл соёлын ялгаатай хүмүүст зориулсан сэтгэлзүйн үйлчилгээ:
сэтгэлзүйтэй холбоотой сургалт, боловсролын үнэгүй үйлчилгээ үзүүлдэг. Энд очихын тулд мужийн сэтгэцийн эрүүл мэндийн газраас эмчилгээний хуудас авч ирэх ёстой. Энэ үйлчилгээг орчуулагчтай авахыг хүсвэл -д хандаарай.

Эрүүдэн шүүлт, гэмт хэргийн хохирогч, хүнд ослоос амьд гарсан хүмүүст үзүүлэх нөхөн сэргээх үйлчилгээг энд линкээр орж авах боломжтой. Танд орчуулагч хэрэгтэй бол дарж ороорой.

Victoria мужид үзүүлдэг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнүүд:

Дүрвэгсдэд зориулсан сэтгэлзүйн үйлчилгээг орж, English, Arabic, Burmese, Hakha Chin, Dari, Dinka, Karen, Persian, Swahili, Tamil болон Tigrinya хэл дээр үйлчилгээ авч болно. Танд орчуулагч хэрэгтэй бол орж тусламж хүсээрэй.

орж Викториа мужийн засгийн газрын санаачлан байгуулсан эрүүл мэндийн мэдээлэл авах нэгдсэн цэг, хялбаршуулсан хувилбарыг үзэх боломжтой.

үндэс угсаа, хэл соёлын ялгаатай иргэд, ялангуяа өөрөө үйлчилгээ авахад хүндрэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг хөтөлбөр.

дадлагажигчдад зориулсан лавлагааны үйлчилгээ, олон нийтийн хөгжил, боловсрол, асран хамгаалагчийн оролцооны хөтөлбөр

Queensland мужид үзүүлдэг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнүүд:

QTMHC бол нь соёл, хэл шинжлэлийн хувьд ялгаатай (CALD) хүмүүст соёлын мэдрэмжтэй тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээний тусгай үйлчилгээ юм.
Та болон орж мэдээлэл аваарай.

Queensland Program of Assistance to Survivors of Torture and Trauma (QPASTT) Австралид цагаачлан ирэхээсээ өмнө биеийн болон сэтгэлзүйн гэмтэл авсан хүмүүст үйлчилдэг байгууллага бөгөөд үнэ төлбөргүй сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгдөг юм байна.

World Wellness Group: Brisbane хотод байрлах хэл, соёлын ялгаатай хүмүүст зориулсан үйлчилгээнүүд:

хөнгөн болон дунд зэргийн сэтгэцийн өвчтэй хүмүүст соёлын мэдрэмжтэй үйлчилгээг санал болгодог.

рүүл мэндийн урт хугацааны тэгш бус байдлыг бууруулахын тулд эмзэг бүлгийн хүмүүст соёлын мэдрэмжтэй, цогц, гэр бүл төвтэй, нэгдсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

18-аас дээш насны хэл, соёлын ялгаатай (CALD) хүмүүст сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлдэг олон нийтэд суурилсан хөтөлбөр.

Хэл, соёлын ялгаатай хүмүүст зориулсан соёлын мэдрэмжтэй сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Тэд цагаачид болон тэдний хүүхдүүд, дүрвэгсэд, орогнол хүсэгчид, ур чадвартай цагаачид болон тэдний эхнэр, нөхөр зэрэг 12-аас дээш насны хүмүүстэй ажилладаг. Квинслэнд муж даяар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Logan, Ipswich and Gold Coast зэрэг олон үндэстэн амьдардаг Квинсландын зүүн өмнөд бүс нутагт онцгой анхаардан ажилладаг.

Mental health line: 1300 642255 залгаарай. Мөн олон нийтийн сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх байгууллага. Танд орчуулгын үйлчилгээ хэрэгтэй бол -д хандаарай.

Northern Territoryүзүүлдэг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнүүд:

MHACA (Central Australia) 18-аас дээш насны сэтгэцийн эмгэгтэй хүмүүст үйлчилдэг бөгөөд Хятад, Урду, Ирланд, Хинди хэлтэй хүмүүс ажилладаг ажээ.

TeamHealth (Darwin) сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, тэр дундаа эмзэг, сул дорой байдалд байгаа NT-ийн оршин суугчдад үйлчилгээ, дэмжлэг үзүүлдэг. Танд орчуулгын үйлчилгээ хэрэгтэй бол -д хандаарай.

Melaleuca Refugee Centre дүрвэгсэд болон цагаач гарал үүсэлтэй хувь хүн, гэр бүлд хүн төвтэй хүмүүнлэгийн үйлчилгээг үзүүлдэг. Энэхүү ашгийн бус байгууллага нь гэр бүл, насанд хүрэгчид, хүүхэд залуучуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг.

The Northern Territory Mental Health Coalition (NTMHC)
бүс нутаг дэвсгэр даяар сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гол байгууллага

Northern Territory сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний утасны дугаар: 1800 682 288 үйлчилгээг орчуулагчийн тусламж хэрэгтэй бол хандаарай.

Western Australia-д үзүүлдэг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнүүд:

эрүүдэн шүүлт, осол гэмтлээс амьд үлдсэн дүрвэгсдийн хэвийн амьдралдаа эргэн ороход нь туслах цогц үйлчилгээг Arabic Dinka, Caren болон Kirundi хэлээр үзүүлдэг.

West Australian Transcultural Mental Health Centre эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон эмнэлгээс гарсны дараа гурван сар хяналтандаа байлгадаг эмчилгээ.

Tasmania-д үзүүлдэг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнүүд:

цагаачдын нөөцийн төвд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрүүдэн шүүлт, осол гэмтлээс амьд үлдсэн хүмүүст зориулсан тусгай үйлчилгээ үзүүлдэг. Энд хувь хүн, олон нийтэд эрүүл мэнд, амар тайван байдлыг дэмжих зөвлөгөө, сургалт хийж, төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ төв нь Hobart болон Launceston-д байрладаг бөгөөд муж даяар үйлчилгээ үзүүлдэг.

Сэтгэцийн эрүүл мэндийн хүнд өвчтэй иргэдийг хэвтүүлэн эмчилдэг. 1800 332 388 дугаараар зөвлөгөө авч болно.

Australian Capital Territory (ACT)-д үзүүлдэг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнүүд:

Австралид шинээр ирсэн хүмүүст амьдралаа босгох, амьдралын хүнд хэцүү үеийг даван туулах, осол гэмтлийн дараах үед туслах зорилготой. Тэнд насанд хүрэгчид, хүүхдүүд, залуучуудтай ажиллах мэргэжилтнүүд ажилладаг.

Бүс нутгийн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ төв. 1800 629 354 эсвэл 02 6205 1065 дугаарын утсаар холбогдож болно.

South Australia-д үзүүлдэг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнүүд:

визний нөхцөлөөс үл хамаарсан олон соёлт нийгмийн хувь хүн болон гэр бүлд үйлчилдэг.

дүрвэгсэд болон дүрвэгсэдтэй төстэй гарал үүсэлтэй хүмүүст дэмжлэг үзүүлдэг тусгай үнэгүй үйлчилгээ юм. Эндээс үйлчилгээ авахад урт дараалал үүссэн байдаг ч таны нөхцөл байдлыг харгалзан үзэж, жагсаалтад оруулдаг юм байна. Бүх үйлчилгээ нь үнэ төлбөргүй, сайн дурын үндсэн дээр, нууцлалыг хадгалдаг бөгөөд мэргэшсэн зөвлөх, орчуулагчтай хамт явагддаг. Тэд хүүхэд залуучууд, гэр бүл, орогнол хүсэгчдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг санал болгодог.
LISTEN TO
mongolian_12102022_Guided Mindfulness for Mongolians -.mp3 image

Австрали дахь Монголчуудад зориулсан арван минутын бясалгал

SBS Mongolian

12/10/202211:02

Share
Published 18 November 2020 9:31pm
Updated 13 October 2022 2:54pm
By SBS/ALC Content
Presented by Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS


Share this with family and friends