Анзакийн өдөр гэж юу вэ, та яаж оролцох вэ

Anzac.png

Lest We Forget is written in the sky with smoke as two people practise boxing at the Breakfast Point Village Green at dawn on Anzac Day Sydney, Saturday, April 25, 2020. Source: AAP / STEVEN SAPHORE/AAPIMAGE

Get the SBS Audio app

Other ways to listen

Анзакийн өдөр нь Австрали, Шинэ Зеландын ахмад дайчдад хүндэтгэл үзүүлдэг өдөр бөгөөд Анхны үндэстэн болон олон соёлт ахмад дайчдыг ч мөн хүндэтгэдэг өдөр юм. Энэхүү баярыг тэмдэглэхэд та хэрхэн оролцох талаар мэдээллийг хүлээн авна уу.


Жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-нд Австраличууд Анзакийн өдрийг тэмдэглэдэг. Анх 1915 онд Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Gallipoli /Галлиполид тулалдаж байсан Австрали, Шинэ Зеландын армийнханд хүндэтгэн тэмдэглэж байжээ.

Харин өнөө үед дайнд оролцсон цэргүүдээс гадна цэргийн алба хааж байсан бүхий л албан хаагчид, амь үрэгдсэн бүх австраличуудын дурсгалыг хүндэтгэдэг болсон юм.
LISTEN TO
Mongolian Anzacs  image

TIM HANNAFORD: Mongolian Anzacs хэзээ ч ил гарч байсангүй

SBS Mongolian

25/04/202210:23
Анзакийн өдрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл

вэбсайтад Анзакийн өдөр болон Австралийн цэргийн түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байна. Та мөн Канберра хотод биечлэн очиж олон хөшөө дурсгал, музей үзэж болно. Зарим үзэсгэлэнг хэд хэдэн хэлээр орчуулсан байдаг.


Share